DOSO handmade

DOSO handmade

Share

Байгалийн гаралтай, химийн бодис агуулаагүй, амин тосны найрлагатай гоо сайхны хатуу саван

06/03/2023

Эмэгтэйчүүдийн баярт зориулсан органик бэлгийн багц маань бэлэн боллоо🥳
Багцад:
🫧 Ургамлын найрлагатай органик нүүр цэвэрлэгч саван
🕯️ Гүзээлзгэний зөөлөн үнэртэй шар буурцагны лаван лаа
🍫 Tous les jours амтат шоколад
🎁 Бэлгийн хайрцаг

✅Байгалийн гаралтай найрлагуудтай
✅Хуванцар савгүй эко баглаа боодолтой учраас байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн юм.

❣️Хүргүүлэх хаяг, утасны дугаараа илгээснээр захиалга тань баталгаажин 1-2 хоногт хүргэгдэн очих болно.

🛍️ Захиалга өгөх утас: 80144137 мөн ПМ-ээр холбогдож өгөх боломжтой.

08/06/2022

[ Ургамлын найрлагатай нүүр цэвэрлэгч саван ] 🧼
🌱Peppermint essential oil агуулсан нь эмзэг, батга гарамтгай арьсыг тайвшруулан цэвэрлэнэ.
🍇 Grape seed oil нь арьсны чийгшил, уян хатан байдлыг сайжруулж тэжээлээр хангана.

✅ Байгалийн гаралтай найрлагуудтай
✅Бүх төрлийн арьсанд зориулагдсан.
✅ Хуванцар савгүй эко баглаа боодолтой учраас байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн юм.

🛍 Үнэ: 17,000₮ (хүргэлт багтсан)
❣️ Хүргүүлэх хаяг, утасны дугаараа илгээснээр захиалга тань баталгаажин 1-2 хоногт хүргэгдэн очих болно.

Photos from DOSO handmade's post 11/05/2022

(3 сар органик савангаа хэрэглэсэн байдал) Өмнө нь орой болгон нүүрэндээ массаж хийдэг байсан чинь энэ толгойгүй өвчтэй батганууд алгадуулсны дараа өвддөг шиг л угаах,арчлах, хүрэх бүрт өвдөөд бүр уур хүргэмээр байсан. 2 дахь зургийг яг шинэ он гарсны маргааш авч байсан. Яг бүх зүйлийг туршаад шантарчихсан байсан үе. Буруу хооллолт байж магадгүй гэж бодоод гурил сахар гээд бүгдийг нь хасаад хоолны хатуу дэглэм барьж үзсэн, арьс судлалын үндэсний төвд очиж үзүүлээд баахан антибиотик бичүүлж авсан, интернетээр хайж байгаад батга арилгадаг идэвхтэй орцууд бүхий гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд нилээн мөнгө үрсэн тууштай ч бүгдийг нь хэрэглэсэн. Дээрх зүйлс тусаа өгөхгүй улам дордоод байхаар нь Cinderella эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авсан. Энэ эмнэлгээс л овоо нэг дөртэй болоод учир зүгээ олоод гарсан. Намайг нүүр угаагчаа солих хэрэгтэй гэсэн л дээ. Тэгээд энэ зургийг авдаг оройноо савангаа буцаад сайжруулаад хийгээд үздэг юм билүү гэсэн бодол төрөөд хийж эхэлсэн. Яахав тэгээд эмчээсээ авсан зөвлөгөөнүүдээ сайн хэрэгжүүлээд саван маань ч илт үр дүн өгөөд баярлаад баярласаар эхний зурагт хүрчээ. Нэгэнт батга их гарчихсан гэхээр арьсны давхарга маань нилээн гэмтчихсэн гэсэн үг. Тэрэн дээр нь нэмээд химийн хортой бодисуудтай, спирттэй бүтээгдэхүүнүүд хэрэглээд улам л цочроогоод байсан байнлээ. Niacinamide, salicylic acid, AHA, BHA эдгээр идэвхтэй орцуудыг батгатай тэмцэж байсан хүмүүс мэдэх л байх. Зөв учир дараалалтай хэрэглэхгүй бол бүр хор болдог юм байнлээ. Би арьсныхаа эмзэгшил, цочроог нь зүгээр болох хүртэл алийг нь ч хэрэглээгүй. Зүгээр л сайн цэвэрлээд сайн чийгшүүлээд байсан. Recover хийх явц нь тийм энгийн л юм байна лээ. Надад гэхдээ бүр бичих юм аймар их байна өө. Энэ постны нэг өгүүлбэрийг нь л гэхэд задлаад нарийвчлаад бичвэл бүтэн пост болхоор их зүйл толгойд эргэлдэж байна. Ерөнхийлөөд нилээн товчлоод л бичлээ.

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Ulaanbaatar