Undarmaa Jargalsaikhan
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Undarmaa Jargalsaikhan, Estate agents, Ulaanbaatar.
30/09/2025
ДАХИН ОЧИХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ "ДАРАМСАЛА"
6 хоногийн өмнө, намрын сүүл сарын шинийн 2-ны өдөр яг энэ цаг мөчид Энэтхэгийн Дарамсала хотод 14-р Далай ламд бараалхсан маань амьдралын минь онцгой өдөр байлаа.
Монголоос бид 4 /ээж, ээжийн эгч, найзын ээж/ Энэтхэг элчин орж 5 жилийн виз даруулаад, чемодан, үүргэвчээ аваад УБ-Хонгконг-Дели-Дарамсала маршрутаар нислээ.
Онгоцноос буугаад 2 цаг орчим машинаар нарийн замаар уул ороож буй мэт тахир замаар өгссөөр Дээд Дарамсалад хүрнэ.
1959 онд Далай лам болон олон мянган төвдүүд Хятадаас дүрвэн Энэтхэгт ирсэн байдаг. Дарамсала хотын Маклеод Ганж хэмээх бидний очсон дүүрэгт Далай багшийн ордон буй. Тус хотын 55.000 орчим иргэний 20 хувь нь Төвдүүд. Төвдийн соёл давамгайлсан энэ газар үнэхээр “ онцгой” ауратай.
Ой мод, чийглэг уур амьсгал, гэрэл гэгээ, анир чимээгүй тайван байдалтай орчинд сэтгэл хөнгөрч амар амгаланг мэдрэх, амьсгал гүнзгийрч, оюун бодол цэгцэрч, эдгэдэг санагдсан. 🧘♀️Хажуугаар зөрөх хүмүүс амандаа залбирал, уншлагатай явах нь элбэг. Ерөнхийдөө "өндөр энерги"-тэй газар мэт ...
Аав, ээжийгээ Далай багшид бараалхуулнаа гэж бодсоор яваа бол дараа гэж бүү хойшлуулаарай. Нислэгийн ая даах тэнхээтэй байгаа дээр нь авч явах хэрэгтэй юм билээ🙏 Аяллын зардлын хувьд ээж бид 2 тэтгэврийн зээлээр шийдсэн. ХХБ-р дамжуулж тэтгэвэрээ авдаг ахмадуудын тэтгэврийн зээл өндөр гардаг юм билээ.
Хоол таарахгүйн зовлонгүй. Дарамсалагийн #1 ресторанд хонины махтай гурилтай шөл, буузнаас эхсүүлдээд далайн гаралтай хоол, итали паста гээд бүгд бий. Аян замд цугтаа гараад цугтаа ирсэн Gegeendari Travel Agency-д талархлаа 🙏
Ирэх жил очихдоо энэ удаад авч чадалгүй үлдээсэн олон зүйлсээ авнаа🙂
05/01/2025
#2025 ОНД ЦОО ШИНЭ БИ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙВАЛ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ:
1. Дуртай дуугаа сонсоод өдөр бүр алх, ялангуяа өглөө эрт
2. Хийж буй ажилдаа ахин дурла
3. Жингээ хас
4. Өөртөө байнга талархаж, эд эсээ сэргээ
5. Дор хаяж найман цаг унт
6. Аялахад үргэлж бэлэн бай
7. Сониуч бай. Ном унш, бүжигт яв , зураг зур, хөгжим тогло, бясалга ,залбир
8. Сонирхол нэгтэй шинэ хүмүүстэй танилц, цагийг дэмий зүйлд бүү зарцуул
9. Бусдад харамгүй тусла
Өгөх юм байвал хэрэгтэй хүнд нь л өг
10. Ялихгүй зүйлд стерсдэж бухимдаж, тархиа гашилгаж , өөрийгөө зовоох шаардлагагүй, өөдрөг бай.
11. Шувуу шиг эрх чөлөөтөй бай
Өнөөдрөөр амьдар - өчигдрөөр, маргаашаар биш.
12. Амьдралд гомдоллох хэрэггүй.
Энэ амьдрал чиний л сонголтын үр дүн ...😉
13. Бүх зүйлд боломж байдгийг өдөр бүр сана
14. Эрүүл мэндээ алдаж болохгүй, Улирал тутам эсвэл хагас жилдээ бүтэн шинжилгээ заавал хийлгэж байгаарай
03/01/2025
Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд хотхонд 158мкв 4 өрөө орон сууц худалдана.
☎️ 8800-5540
🔑ҮНЭ: 1,509,000,000 ₮ /1мкв- 9.5 сая төгрөг/
Давуу талууд:
▪️158 мкв | 22/6 давхарт
▪️Урагшаа ,зүүн, хойшоо харсан цонхтой
▪️Ариун цэврийн 3 өрөөтэй
▪️Хувцасны өрөө томтой
▪️Агуулахын 1 өрөөтэй
▪️Давхартаа 2 айлтай
Click here to claim your Sponsored Listing.
Category
Culinary Team
Attire
Contact the practice
Telephone
Website
Address
Ulaanbaatar
976-11