EFP Alumni

EFP Alumni

Share

Эх Дэлхийн цаг
EFP подкаст
Event
Projects

Photos from EFP Alumni's post 08/07/2024

ЭМГЭНЭЛ
Бидний хайрт анд, найз, сайн хүү, сэтгүүлч, багш, Зориг сангийн Байгаль орчны манлайлал хөтөлбөрийн 2017 оны төгсөгч Эрдэнэбат-Очирын ГАНХУЯГ маань өнөөдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн өглөө зуурдаар таалал төгсөж гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамт олон бидэнд нөхөж баршгүй хүнд гарз учирлаа.
Анд минь Зориг сангийн Төгсөгчдийн дунд эрч хүч дүүрэн, бусдын төлөө гэсэн чин сэтгэлтэй, нөхөрсөг зантай, болгоно бүтээнэ гэсэн хүсэл эрмэлзэлтэй сэтгүүлч, найдвартай хамтрагч, найз, дугуйтай Хуяагаа гэдгээрээ хэн бүхэнд танигдсан билээ.
Тэрээр 2019-2021 оны хооронд Төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлд ажиллаж байсан ба өнөөдрийн бидний мэдэх Төгсөгчдийн холбоо, EFP Community-г бүтээлцэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Түүний хийж бүтээсэн бүх зүйлс, манлайлал, инээмсэглэл нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнх үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
2024.07.08

Зориг сангийн Байгаль Орчны Манлайлал хөтөлбөрийн үе үеийн нийт төгсөгчид

20/05/2024

Сайн байцгаана уу?
🌲🌳 Дулааны улирал ирж байгаль дэлхий сэргэж буйтай холбогдуулан EFP Alumni анх удаа өөрсдийн нэрээр овоглосон "Ногоон төгөл" байгуулахаар болсон билээ. 🌲🌳

🌱Энэхүү ажлын хүрээнд Дамбадаржаа цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд 100-300ш модыг суулгаж EFP Alumni нэрийн хөшөөг босгож тавихаар төлөвлөөд байна.

📍Нэг модны үнэ хөшөө дурсгалтай нийлэн 40,000 Орчим болж байгаа ба та бүхэн EFP Alumni дансанд нэрээ бичин энэхүү төгөлд хөрөнгө оруулах боломжтой.

👏Энэхүү төглийг байгуулах ажилд гар бие оролцож байгаа болон мөнгөн хандив өргөж буй үе үеийн төгсөгчдөдөө баярлалаа.

Хандив өргөсөн хүн бүрийг EFP Alumni хөшөөд "Талархлын хэсэгт" нэрийг оруулах болно.

📍Байгальд ээлтэй хэн бүхэн энэхүү төгөлд хөрөнгө оруулах боломжтой тул та бүгдийг хандив өргөхийг уриалж байна.
Хүндэтгэсэн:
EFP Alumni

📍Хандив өргөх данс:
Банк нэр: Хаан банк
Данс: 5163098550, Байгаль орчны манлайлагчид ТББ

"EFP NGO Team" 2023-2024 22/12/2023

Бүртгэлийн хугацаа сунгагдлаа.

Сайн байцгаана уу? Манай байгууллага шинэ гишүүний элсэлтийн материал хүлээ авсаар байна.
Нийгэмдээ, хүрээлэн буй орчиндоо өөрийн хувь нэмрээ оруулахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй.

"EFP NGO Team" 2023-2024 Өдрийн мэнд! "Байгаль орчны манлайлагчид" ТББ 2024 онд үйл ажиллагаандаа зохион байгуулахтай холбогдуулан шинэ гишүүдийн элсэлт авах гэж байна. Шинэ сонирхолтой үйл ...

Photos from EFP Alumni's post 25/11/2023

EFP-14н болон EFP Alumni "Quiz & Networking" үйл ажиллагаа 11.23-нд амжилттай зохион байгуулагдлаа.
Хүрэлцэн ирж нэгэн оройг халуун дотноор өнгөрүүлсэн бүх Alumni нартаа баярлалаа.

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Ulaanbaatar
976