Stem Cell Mongolia
"Healthy Four Season" LLC
Үүдэл эсийн клиник
🦷 Шүдний эмнэлэг 🦷
25/10/2022
“HFS” шүдний эмнэлэг
Утас: 70141881, 88261881
‼️Сэрэмжлүүлэг‼️
Эцэг эхчүүдээ хүүхдийн сүүн шүдний цоорлыг солигдох шүд гэж огт тоохгүй өнгөрч болохгүй шүү. Ялангуяа дархлаа сулрах тоолонд буйл нь идээлдэг шүдийг заавал үзүүлж байгаарай.
Үйлчлүүлэгч 6 настай Б . Сүүн араа шүд нь цоорлын хүндрэлээс идээлж хавддаг байсаар байгаад өөрөө унасан. Гэвч байнгын шүдний өсөлтөд нөлөөлж байнгын шүд буйлан дотроо цоорч идээлж хавдсан. 🤕
Рентген зураг авж харахад байнгын шүдний өсөлт зогсож эмчилгээ хийх боломжгүй болсон байсан учир байнгын шүдийг авсан.
✔️Дүгнэлт: Сүүн шүдний цоорлын хүндрэлээс байнгын ясан шүдний өсөлт зогсож авахуулсан. Улмаар насан туршдаа байнгын ясан бага араа шүдгүй болсон тул эцэг эхчүүдээ хүүхдүүддээ анхаарлаа хандуулж байгаарай
via: Хаш шүдний эмнэлэг
16/10/2022
Лабораторид ургуулсан тархи видео тоглоом тоглож байна Судалгааны баг хүний үүдэл эсийг тархины эс болгон ургуулсан бөгөөд хулганын хөврөлөөс эс авч нийлүүлэн ургуулах замаар нийт 800,000 орчим эсийн бөөгнөрөл бий болгон...
Анхны тусламж ! Зүрх гэнэт зогсох нь сүүлийн үед залуужаад байгаа билээ, анхны тусламжийн мэдлээллийг үзээрэй, мэдэж байхад хэзээд илүүдэхгүй чухал шүү !
06/09/2022
Лабораторийн орчинд синтетик аргаар буюу хиймлээр, үүдэл эснээс эрхтэн ургуулах, үр хөврөл бий болгох технологи сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа.
Учир нь Анагаах ухааны салбарт энэ төрлийн хэрэгцээ асар их. 🏨
Харин энэ мөчид Кембриджийн Их Сургуулийн эрдэмтэд тархи болон зүрхний цохилтын илрэл үзүүлсэн хулганы үр хөврөлийг ямар ч бэлгийн эс ашиглалгүйгээр синтетик буюу хиймлээр бүтээжээ. 🐁
Үүдэл эсийг хэрэглэн бүтээсэн хулганы үр хөврөл нь 8 хоног тэссэн байна.
Энэ бол чухал амжилт хэдий ч баярлахад эрт юм. Тийм учраас эрдэмтэд энэ хугацааг илүү урт болгохын тулд судалгаагаа эрчимжүүлж байна.
Энэхүү судалгааны ачаар үр хөврөлийн үе шат, зарим жирэмслэлтийн үед тохиолдох ургийн эндэгдэл, мөн эд эрхтний боловсрогдох үйл явцын эхэн үеийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болох боломжтой. 🩻
Эдгээр судалгаануудаас хуримтлуулсан туршлага, цуглуулсан өгөгдлөөрөө цаашдаа хүний үр хөврөл, хүний үүдэл эснээс эрхтэн ургуулах технологийг хөгжүүлэх юм. 🔬
Үүдэл эс гэхээр үзэгчид маань мэдэхгүй байвал товчхон сануулъя:
Энэ нь ерөнхийдөө амьтан болон ургамлын биеийг бүрдүүлэх үндсэн бүтэц бүхий эс юм. Биеийн шаардлагатай бүх хэсэгт нуугдах эдгээр эс нь хэрэгцээтэй үед биеийн аль ч төрлийн эрхтнийг нөхөж, хувирч чаддаг. Тэгэхээр өвчилсөн шархалсан үед үхсэн эснүүдийн зайг үүдэл эс нөхөн сэргээдэг гэсэн үг.
Яг л ид шидтэй ургамлын үр шиг. Нэг үрийг булаад та тэндээс хүсвэл улаан лооль ургуулж болно, эсвэл өргөст хэмх байсан ч болно. 🍅🥒
Тэгэхээр яг л ургамал шиг шаардлагатай эд эрхтнүүдийг үүдэл эснээс ургуулах цаг өдөр бүр ойртсоор. 🫀
Бүр хиймлээр үр хөврөл боловсруулах өдөр ойртсоор.
Зөгнөлөөс бодит байдал руу... 🧬
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
Union Building, B Block, 2nd Floor
Ulaanbaatar
14201
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |
| Saturday | 10:00 - 15:00 |