Wizard Express Consulting LLC

Wizard Express Consulting LLC

Share

Кран, лифт бүх төрлийн өргөх төхөөрөмжийн ашиглалт аюу

Photos from Барилгын хөгжлийн төв's post 06/09/2024

БАРИЛГАЧДЫН БАЯР МЭНД ХҮРГЭЕ.👏👏👏
Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа харилцагч байгууллагууд, хамтран ажиллагсад, хамт олон, хүндэт зөвлөхүүд, нийт төгсөгчид та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргэж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилтыг хүсэн ерөөе. 🤗👷‍♀️👷👷‍♂️🏗

Photos from Wizard Express Consulting LLC's post 23/07/2024

🇲🇳🇲🇳🇲🇳Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 87 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Бөхийн чөлөөт барилдааны спортын дэд мастер, Аймгийн БТСГ, “ВИЗАРД ЭКСПРЕСС КОНСАЛТИНГ” ХХК-ийн бөх Батсайханы ЗАНДАНБАТ зургаа даван түрүүлж "СУМЫН ЗААН" цол хүртлээ. Тамирчиндаа халуун баяр хүргэж, спортын өндрөөс өндөр амжилт хүсье.👏👏👏

Photos from Wizard Express Consulting LLC's post 09/05/2024

Монгол улсын гавьяат тамирчин, Ардын багш, Улсын харцага Данзандаржаагийн Сэрээтэрийн нэрэмжит бөхийн чөлөөт барилдааны U20 нас буюу Залуучуудын 2024 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн Төв аймгийн Зуунмод хотноо 2024.05.01-05-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, манай компанийн тамирчин 2023 оны U17 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, 2023 оны U17 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний V-р байрт, 2023 оны Монголын хүүхдийн спортын их наадмын аварга, 2023 оны U17 насны Монгол улсын аварга, ОХУ-ын Тачки, Дарма Жанаев, Гувернатор тэмцээнүүдийн хүрэл медальт бөхийн чөлөөт барилдааны спортын дэд мастер Батсайханы Занданбат мөнгөн медаль хүртлээ. Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын чөлөөт бөхийн дасгалжуулагч бөхийн чөлөөт барилдааны Олон улсын хэмжээний мастер, Олон улсын шүүгч Гаадангийн Амархүү болон тамирчин Б.Занданбатдаа баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье. Амжилтын буухиа үргэлжлэх болтугай.

Want your business to be the top-listed Business in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


УБ хот БЗДүүрэг 26 хороо Нарлаг Өргөө хороолол, 721-01 тоот
Ulaanbaatar
17000

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00