Rating.mn

Rating.mn

Share

Сонгогчдын мэдээлэл

ОХУ шатахууны хангалтыг Монголд тасалдуулахгүй гэдгээ мэдэгдлээ 13/10/2025

ОХУ шатахууны хангалтыг Монголд тасалдуулахгүй гэдгээ мэдэгдлээ

ОХУ шатахууны хангалтыг Монголд тасалдуулахгүй гэдгээ мэдэгдлээ Сүүлийн өдрүүдэд шатахууны нийлүүлэлттэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаж байсан. Харин Засгийн газар-аас мэдээлснээр, ОХУ-ын ...

10/06/2025

Хүүхэдтэйгээ хамтдаа ярилцах 9 сэдэв

Та өдөрт 10-хан минут ч болов хүүхэдтэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүлж чадвал
тэдний өөртөө итгэх итгэл, сэтгэл хөдлөлөө ойлгох чадвар, харилцаа, мөрөөдөл гээд олон зүйл хөгждөг. Эдгээр 9 сэдэв танд тусалж мэдэх юм.

1. “Өнөөдөр чамд хамгийн сонирхолтой санагдсан зүйл юу байв?”
• Түүний өдрийн онцлох мөчийг сонирхож, анхааралтай сонсоорой.
• Та ч бас өөрийн онцгой мөчөө хуваалцаж ярилцаарай.

2. “Хэрвээ чамд 3 хүслийн шидэт саваа байсан бол юу хүсэх вэ?”
• Хүсэл, мөрөөдөл, төсөөллийг нь мэдрээрэй.
• Өөрөө ч шидэт саваатай бол юу хүсэх байснаа ярьж өгөөрэй.

3. “Бусдад тусалсан эсвэл бусдаас тусламж авсан дурсамжтай тохиолдол бий юу?”
• Тусч сэтгэл, талархлын ач холбогдлын тухай ярилцаарай.
• Хэн нэгэн танд хэрхэн тусалж байсан түүхээ хуваалцаарай.

4. “Хамгийн бахархаж байсан мөчөө санадаг уу?”
• Түүнийг бахархлаараа дамжуулан өөртөө итгэх итгэлтэй болгож дэмжье.
• Та ч мөн бахархдаг хүн, мөчөө ярьж өгөөрэй.

5. “Чи ямар үед уурладаг вэ, уураа яаж гаргадаг вэ?”
• Сэтгэл хөдлөлөө таних, хуваалцах боломж бүрдүүлээрэй.
• Өөрөө ч бас уураа хэрхэн зохицуулдаг туршлагаа ярилцаарай.

6. “Хамгийн сайн найз чинь яагаад чиний найз болсон бэ?”
• Найзын тухай ойлголт, харилцааны үнэт зүйлсийг хуваалцаарай.

7. “Чи том болоод ямар ажил хиймээр байна?”
• Ирээдүйн тухай ярилцаж, мөрөөдөлд нь хүндэтгэлтэй хандаарай.

8. “Хамтдаа хаашаа аялмаар байна?”
• Түүний хүсэл, сонирхлыг мэдэж, хамтдаа төлөвлөх зугаатай мөчийг бүрдүүлээрэй.

9. “Ямар үед чи өөрийгөө хайрлагдаж, ойлгогдож байгаагаа мэдэрдэг вэ?”
• Хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг илүү гүн ойлгох асуулт. Түүний “хайрын хэл”-ийг олж нээх түлхүүр байж мэднэ.

Эдгээр сэдвүүдээр та оройн хоолны дараа, хамт алхаж явахдаа, эсвэл унтахаас өмнө ярилцаж болно. Зөвлөж, зааж өгөх гэхээсээ илүүтэй сонсож, ярилцаж өгөөрэй.

Г.Төмөрзаяа

23/01/2025

Өнөрцэцэг суллагдсан гэж үнэн үү

23/01/2025

Монгол улсын аварга П.Бүрэнтөгс
-Намайг даваад цол авч буй бөхчүүдэд баярладаг. Намайг унагачихлаа гэж уурлаж, бухимдвал бусдад ямар сэтгэгдэл төрөх вэ. Цагаан мөртэй, цайлган сэтгэлтэй байх хэрэгтэй гэж аав, ээж хоёр минь надад захьдаг. Амьдрал баян шүү дээ. Ахар бодолтой хүн алсын бодолдоо хүрч чадахгүй.
-Аймаг, сумын цолтой, залуу бөх намайг доогуур даваанд өвдөг шороодуулаад урам аваг. Үндэсний бөхөөр тууштай барилдах уу яахвэ гээд эргэлзэж яваа залуу бөхөд итгэлийнх нь галыг асааж өгөе гэж боддог. Гэхдээ би хэзээ ,хэнд ч худлаа унахгүй. Үнэн хүчээрээ даваад л урам авбал надад сайхан. П. Бүрэнтөгс

Жинхэнэ нүнжиг жудагтай уужуу ухаантай аварга гэж үүнийг хэлдэг юм.

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Ulaanbaatar
16051