FMW
#FMW is a place you can find your passion~~
Бид British English, American English гэж Англи хэлийг дуудлага, зарим үгийнх нь бичлэгээр ангилдаг бөгөөд энэ хоёрын хооронд бага зэргийн ялгаа байдгийг мэднэ. Монголчуудын хувьд ихэнх нь Америкийн англи хэлийг судалдаг ба энэ нь Америкчуудын бидэнд илүү нөлөөлсөнтэй холбоотой.
IELTS (International English Language Testing System) гэдэг нь англи хэлний чадварын шалгалтуудын нэг бөгөөд дотроо GENERAL IELTS болон ACADEMIC IELTS гэсэн 2 төрлөөр авагддаг. General IELTS-ийг гадаадад ажиллаж, амьдрах зорилготой хүмүүс голчлон өгөх бол Academic IELTS-ийг гадаад улсад суралцах гэж буй оюутнууд өгдөг байна.
IELTS, TOEFL хоёр шалгалтыг Английн болон Америкийн их сургуулиуд адилхан хүлээж авдаг. Гэхдээ IELTS-ын шалгалт British English-н талыг баримталдаг бол TOEFL нь American English-г түлхүү оруулсан. Иймээс British дуудлагатай хүмүүст TOEFL нь хэцүү, American дуудлагатай хүмүүст IELTS хэцүү. Ялангуяа сонсох болон ярих даалгавар дээр дуудлагын ялгаа гарна. Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Шотланд улс ихэвчлэн British дуудлагатай байдаг.
IELTS нь анхан шатнаас эхлээд гүнзгий шат хүртэл 9 шатыг агуулж байдаг. IELTS бол тэнцсэн тэнцээгүй гэх тест биш юм. 1-9 шатны үнэлэлт нь таны чадварыг үнэлэн дүгнэх бөгөөд тухайн элсэх их сургуулийн босго оноог эхлээд сонирхох хэрэгтэй байдаг. Ихэвчилэн 6-7 -р шат нь дундаж байдаг. Тестийг та хэдэн удаа ч авч болох бололцоотой.
IELTS нь дараахь үндсэн 4 чадварыг үнэлэн дүгнэдэг. Үүнд:
1. Сонсох хэсэг: Энэ хэсэг нь 30 минутийн дотор 40 асуултыг гүйцэтгэдэг. Бичигдсэн текстийг ганцхан удаа сонсгох боловч асуултаа унших, түүнд хариулах цагийг хянагч олгодог. Нийтдээ 4 хэсгээс бүрдсэн сонсох хэсгийн эхний хоёр хэсэг нь нийгмийн хэрэгцээг гаргадаг бол сүүлийн хоёр хэсэг нь нөхцөл байдал болоод боловсрол, сургалтын талаар түлхүү байдаг. Жич: Ойролцоо дуудлагатай үгсийг ихэвчилэн сонсох хэсэгт оруулсан байдаг. Хариултууд нь хоорондоо ойролцоо шууд сонгохоор бус харин логиктой байдаг.
2. Унших хэсэг: Энэ хэсэг нь 60 минутийн дотор мөн 40 асуултыг хийж гүйцэтгэдэг. З хэсгээс бүрдэх текстийг ном, сэтгүүл, сонин зэргээс авсан байдаг ба мэргэжлийн бус текстүүдийг сонгон авдаг. Түүний нэг текст нь их детальчилсан логик хүндэвтэр байдлаар орж ирдэг. Өөрөөр график, диаграм зэргийг агуулсан ч байдаг. Текст ахих тусам хүнд шат руу шилжих замаар зохион байгуулагддаг.
3. Бичих хэсэг: Энэ ихэсэг нь 60 минутийн дотор хоёр үндсэн даалгаврыг хийж гүйцэтгэдэг. Эхний даалгавар нь өгөгдсөн материал, диаграм зэргийг ашиглан 150 үгтэй бичлэг хийх бөгөөд энэ даалгавар нь мэдээллийг тайлбарлах чадварыг илрүүлэн гаргадаг. Үүнд ойролцоогоор 20 минутийг зарцуулахыг зөвлөдөг. Хоёр дахь даалгавар нь 250 үгтэй эссэг санаа асуудал дэвшүүлсэн байдлаар бичих даалгавар байдаг ба үлдсэн 40 минутийг зарцуулж гүйцэтгэхийг зөвлөдөг. Энэхүү даалгаварт аливаа асуудлыг хэлэлцэх аргумент дэвшүүлэх чадварыг илрүүлэн гаргадаг. Тооны үгийг тодорхойлон өгсөн байдаг нь онооны хасалт хийдэгтэй холбоотой.
4. Ярих хэсэг: Энэ хэсэг 11-14 минутыг авдаг. Хянагч шалгуулагч хоёрын харилцан яриагаар шалгалт авагдана. Богино асуултуудад шалгуулагч ярих чадвараа ашиглан хариулна. Сэдэв нь ихэвчлэн нийтлэг сэдвүүд байдаг.
11/04/2014
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Ulaanbaatar