Ubline.mn
12/11/2025
Далай лам анх удаа Грэммид нэр дэвшжээ
2026 оны Грэммийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийн жагсаалт өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн юм. Тус наадмын шилдэг аудио ном, хүүрнэл, түүх өгүүлэлийн дуу бичлэг төрөлд Далай ламын “Бясалгалууд: Дээрхийн Гэгээн Далай Ламын Эргэцүүлэл” ном нэр дэвшжээ. Ингэснээр Далай лам анх удаа Грэммид нэр дэвшиж байгаа юм.
Грэммийн наадам бол хөгжмийн салбарын хамгийн том үйл явдлуудын нэг. Тус наадмын шагналтнуудыг “Recording Academy”-гийн гишүүд сонгодог байна. Далай ламаас гадна хэд хэдэн олны танил хүн Грэммийн шагналд дэвшжээ. Тодруулбал Тимоти Шаламе Кино уран бүтээлийн шилдэг хөгжим, фонограмм төрөлд нэр дэвшсэн байна. Мөш BLACKPINK хамтлагийн гишүүн Рөүз түүх бүтээсэн байна. Тэрбээр Грэммийн үндсэн төрлүүдэд дуу нь нэр дэвшсэн анхны К поп од болжээ.
68 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 1-нд Лос Анжелес хотноо зохион байгуулагдана.
06/11/2025
“Лайв сугалаа”-нд оролцож 716 сая төгрөгөөр хохирсон 179 хэргийг шалгаж байна
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож 716 сая төгрөгийн хохиролтой 179 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Түүнчлэн шууд дамжуулалт үзэж, сугалаанд оролцон мөнгөө шилжүүлж залилуулсан гэх гурван гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд 15.650.520 төгрөгийн хохирол учирчээ.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд сугалаанд их хэмжээний мөнгө хожиж байгаа мэтээр иргэдэд итгүүлж, тэднийг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн авдаг байна.
Иймд иргэдийг эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч, “Эд мөнгөний хонжвор сугалаа”-тай холбоотой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй хүн, хуулийн этгээдийн зохион байгуулж буй сугалаанд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
06/11/2025
Чех Улсын хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багт Б.Чингүүн тоглоно
Чех Улсын 17 хүртэлх насны шигшээ багт Б.Чингүүн дуудагджээ. Тэрбээр Европын хөлбөмбөгийн агуу түүхтэй багуудын нэг болох "AC Sparta Prague" клубийн 19 хүртэлх насны академийн багт тоглодог. Б.Чингүүн нь 2009 онд төрсөн өдгөө 16 настай, довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог ажээ.
Түүний хувьд Чехийн шигшээ багт дуудагдаж 11 сарын 13, 16-нд Испанийн шигшээ багтай тоглохоор болжээ. Мөн "AC Sparta Prague" клубийн академийн 19 хүртэлх насны лигийн тэмцээнд энэ улиралд найман тоглолтод оролцоод байна.
Б.Чингүүн 2023 онд зохион байгуулагдаж байсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний 15 хүртэлх насны ангилалд Монголын шигшээ багтаа дуудагдаж байсан юм. Тус тэмцээнд Хятадын Макао улсын шигшээ багийн эсрэг гоол оруулж байжээ.
21/10/2025
Б.Чимид: Миний санааг зовоодог ганцхан зүйл бий. Зориуд хэлье. Хар ухаан, мухар дайралтаар Үндсэн Хуулиа сүйтгэчих вий. Хүн тарьсан модоо арчилж ургуулах хэрэгтэй.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Sukhbaatar District 2nd Khoroo
Ulaanbaatar
110000