TOIM TODAY
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from TOIM TODAY, Media/News Company, Ulaanbaatar.
09/02/2023
ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Ууганбаяраар ахлуулсан Монгол Улсын баг гамшгийн голомтот Хатая мужид аврах ажиллагаагаа эхлүүлж 2 хүүхэд, 1 том хүнийг орон сууцны нурангиас эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫГ СОНГОХ СУНГААНД ДОЛООН НЭР ДЭВШИГЧ БҮРТГҮҮЛЛЭЭ
Ардчилсан намын "Үндэсний Бодлогын Хороо"-ны намрын #ХААЛТЫН хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж АН-ын даргын сунгаа болон XVI Их хурлын тов зарлах тухай асуудлуудыг хэлэлцэж баталсан. Хурлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Үндсэн дүрмийн дагуу “Ардчилсан намын даргын сунгаа”-г зарласан.
Тэгвэл өнөөдөр Х.Алтанхуяг даргатай Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хорооноос Ардчилсан намын даргын сунгааг зарлаж нийт долоон нэр дэвшигч бүртгүүлснээр 21:00 цагаар тасалбар болгож хаалаа.
Ардчилсан намын даргыг сонгох сунгаанд:
1. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат
2. Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Т.Энхсайхан
3. Ардчилсан намын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр
4. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд
5. Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар
6. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн
7. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүллээ.
Дүрмийн дагуу нэр дэвшигчдээс хамгийн олон санал буюу оноо авсан нэр дэвшигчийг Ардчилсан намын Их хурлаас батламжилсан тогтоол гаргаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ гаргах юм.
26/01/2023
Яллагдагч Б.Ганхуяг нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Таван толгойн орд газарт хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаас их хэмжээний хахууль авч, улмаар хахуульд авсан мөнгөөрөө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 4.6 га талбай бүхий газарт спортын цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлж тухайн барилгын ажилд хахуульд авсан мөнгөө зарцуулжээ!
Тэрээр мөн дээрх албан тушаалд ажиллаж байхдаа өөрийн найз нөхрийн хамааралтай этгээдийн нэр дээр 2020 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалт бүхий барилгаас 464.54 м.кв талбай бүхий оффисыг 2.5 тэрбум төгрөгөөр, мөн оффист 530.09 м.кв талбай бүхий оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 2.9 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байна! Тэрээр тухайн оффисоо бусдад түрээсэлж 1.091.152.412 төгрөг олсон нь тогтоогджээ.
Мөн Б.Ганхуяг нь хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр бонд, үнэт цаас авч “Үндэслэлгүй хөрөнгөжих”, “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад нотлох баримтуудаар тогтоогджээ.
Дээрх үйлдлээс гадна Б.Ганхуяг нь төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн найзын компанийг шалгаруулж санхүүжилт авч банк бус санхүүгийн байгууллагаар мөнгө угаасан байж болзошгүй үндэслэл нь тогтоогдон шалгагдаж байна.
Ц.Элбэгдорж: Хөөе, Эрдэнээ, Баттулгаа! Би ч орно. Гурвуулаа хол байя. Жолоогоо татъя. Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүд өөрсдөө намын даргаа сонгог ээ. Элдэв тайлбар, шалтгаан, оролцоо энд илүүц. Гишүүддээ итгэе. Боломж олгоё. Тэд чаднаа. Ардчилалтай, хүчирхэг Ардчилсан нам Монголд хэрэгтэй. Цэг..
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Ulaanbaatar