Mac Auto Service
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mac Auto Service, Automotive repair centre, шархад 17/хороо, Ulaanbaatar.
26/01/2026
🔩 1. Даралтын бүс –
📌 Үүрэг:
Шаталтын камерт үүсэх өндөр даралтыг битүүмжлэх
Хийн алдагдал үүсэхээс сэргийлэх
Поршений дулааныг цилиндрийн хананд дамжуулах
🔥 Яагаад чухал вэ?
Шаталтын үед цилиндрт маш өндөр даралт үүсдэг. Хэрэв даралтын кольц элэгдсэн эсвэл эвдэрсэн бол:
Хөдөлгүүрийн хүч буурна
Түлшний зарцуулалт нэмэгдэнэ
Тос бохирдоно
Шаталт жигд бус болно
👉 Дээд кольц нь халалт, даралтыг хамгийн их авдаг
🔩 2. Хийн бүс
📌 Үүрэг:
Үлдэгдэл хийг доош нэвтрэхээс саатуулах
Шаталтын дараах хий, тос холилдохоос сэргийлэх
Энэ кольц нь анхны хамгаалалт алдагдсан үед хоёрдогч хамгаалалт болдог.
🔩 3. Маслын бүс –
📌 Үүрэг:
Цилиндрийн ханан дээрх илүүдэл тосыг хусаж авах
Шаталтын камерт тос орохоос сэргийлэх
Цилиндрт нимгэн тосон давхарга үлдээж тосолгоог хангах
🛢️ Хэрэв асуудал гарвал:
Хэт их тос → хөх утаа, тос идэлт
Хэт бага тос → үрэлт нэмэгдэж элэгдэл үүснэ
⚙️ 4. Поршен
Поршен бол шаталтын хүчийг механик хөдөлгөөн болгон хувиргагч гол эд анги юм.
📌 Үүрэг:
Шаталтын даралтыг хүлээн авах
Дээш, доош хөдөлж хүч дамжуулах
Кольцуудыг байрлуулах сувагтай
🔘 5. Палецний нүх
📌 Үүрэг:
Поршенийг шатунтай холбох
Хөдөлгөөнийг жигд дамжуулах
Эргэлт ба хэлбэлзлийг даах
⚠️ Энэ хэсэг эвдэрвэл:
→ ноцтой гэмтэл
→ бүтэн мотор эвдрэх эрсдэлтэй
01/01/2026
2026 онд ч мөн адил танд чанартай найдвартай үйлчилгээг хүргэх болно.
Шинэ оны мэнд! 🎊
26/11/2025
🚗💧 Радиаторын таг сул явснаас болж хөдөлгүүр гэмтдэг гэвэл та итгэх үү?
Радиаторын таг нь хөргөлтийн системийн даралт, битүүмжлэл, хөргөлтийн шингэний эргэлт зэргийг хянадаг жижиг боловч маш чухал эд анги юм.
Таг сулрах, элэгдэх, тохирох даралтгүй бол дараах хүндрэлүүд үүснэ 👇
⚙️ Системийн даралт алдагдах
— Даралт буурахад хөргөлтийн шингэний буцлах температур буурч, хөөсөрч, эргэлт саарна.
— Насос болон хоолойн ачаалал нэмэгдэнэ.
💦 Хөргөгч шингэн гоожих
— Тагны амсраар шингэн ууршин гарна
— Шингэн багассанаар хөргөх чадвар огцом буурна
🔥 Хөдөлгүүр хэт халах
— Даралт болон хөргөлт буурснаар температур огцом өсч, цилиндрийн толгой хэв гажих, жийргэвч шатах, тосны тосолгооны чанар алдагдахад хүргэнэ.
Үр дүнд нь хөдөлгүүр задлах хэмжээний өндөр өртөгтэй засвар шаардлагатай болдог.
🧱 Дотор зэврэлт, элэгдэл ихэснэ
— Агаар болон чийг системд нэвтэрч металл эд ангиуд зэвэрнэ
— Радиаторын нэвчилт, бөглөрөл үүснэ
🔍 Та юуг анхаарах ёстой вэ?
🔹 Явахын өмнө тагийг бүрэн эргэж хаагдсан эсэхийг шалга
🔹 Резинэн жийргэвч урагдсан эсэхийг үе үе хар
🔹 Үйлдвэрээс заасан даралттай оригинал таг хэрэглэ
🔹 Хөргөлтийн шингэнийг хугацаанд нь солино
🔹 Температурын заалтыг үргэлж ажиглаж явах
👉 Багахан анхаарал таны хөдөлгүүрийг өндөр өртөгтэй засвараас аврана!
11/11/2025
Өвлийн хүйтэнд машин тань халахгүй хэцүү байна уу?
🔥TAMA термостат - таны хөдөлгүүрийг зөв хэмд ажиллуулна.
Японы авто сэлбэгийн форумаас худалдан авахыг зөвлөмж болгодог TAMA брэндийн термостатийг МАС Авто Сервис албан ёсны эрхтэйгээр борлуулж байна.
Хаяг: Авто Плаза 1, 1 давхар, 15А тоот
Холбоо барих: 86116655
13/10/2025
📢 MAС Авто Сервис-д CX-8 / CX-9-ийн амортизатор ирлээ!
Замын доргилтыг март — зөөлөн явдал, тогтвортой жолоодлогыг мэдрээрэй. 💪
#Амортизатор #ЧанартайСэлбэг
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
шархад 17/хороо
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |
| Saturday | 10:00 - 19:00 |
| Sunday | 10:00 - 17:00 |