IFFC

IFFC

Share

Just in Time

06/10/2025

УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төвийн хамт олон "Олон улсын ахмадын баяр" -ын өдрийг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

12/05/2025

✈️ Эрхэм үйлчлүүлэгч та ачаагаа агаарын тээврээр илгээхээр төлөвлөж байна уу?
Тэгвэл таны ачааг хурдан ⏱️, найдвартай ✅ хүрэхийн тулд анхаарах чухал мэдээллүүдийг бид танд хүргэж байна! 📦🌏
Бидний зөвлөмж таны ачааг саадгүй, аюулгүй хүргэхэд тусална гэдэгт итгэлтэй байна. 🤝

Агаарын тээвэр нь хамгийн түргэн шуурхай ⏱️, найдвартай ✅, олон улсын хүргэлтийн үр ашигтай 📦 арга замуудын нэг бөгөөд хурдан хүргэлт шаардлагатай бизнесүүд болон хувь хүмүүсийн түгээмэл сонголт болдог. Гэвч онцлогоос нь хамааран дараах хэд хэдэн зүйлсийг урьдчилан анхаарах хэрэгтэй.

📌 1. Ачааны төрөл, онцлогийг тодорхойлох
Тээвэрлэх бараа бүтээгдэхүүн нь тодорхой жингийн ⚖️, хэмжээсний 📐 болон аюулгүй байдлын 🚫 шаардлагыг хангах ёстой. Ерөнхийдөө дараах төрлүүдэд хуваагддаг:

Ердийн ачаа
Аюултай ачаа (тусгай зохицуулалттай) ☣️
Хурдан муудах бараа (сэрүүн хадгалалт шаардлагатай) ❄️
Өндөр үнэтэй бараа 💎

Зарим ачааг онгоцоор тээвэрлэхийг хориглосон эсвэл тусгай зөвшөөрөл шаарддаг тул тээврийн компанитай урьдчилан зөвлөлдөх нь зүйтэй.

📦 2. Ачааны сав баглаа боодол, шошгын шаардлага
Ачааг эвдрэл гэмтлээс хамгаалах 🛡️ үүднээс доргилт шингээдэг, чийг, дулааны өөрчлөлтөнд тэсвэртэй материалаар сайн чанарын савлагаа хийх хэрэгтэй.

⚠️ Амархан хагарах болон аюултай ачаанд тусгай тэмдэглэгээ зайлшгүй шаардлагатай.

⏳ 3. Тээвэрлэлтийн хугацааг тооцох
Агаарын тээвэр нь авто, далайн тээврээс хурдан 🚀 боловч:

Цаг агаар 🌧️
Нислэгийн ачаалал 🛫
Баярын өдрүүд 📅 зэрэг нөхцлөөс шалтгаалан саатах боломжтой тул урьдчилан төлөвлөх нь зүйтэй.

💰 4. Тээврийн зардлыг тооцох
Зардал нь дараах хүчин зүйлсээс хамаарна:
Жин ⚖️
Овор 📦
Тээвэрлэх зай 🌍
Онгоцны багтаамж
Хүнд, жижиг ачаа📌 — жингээр;
Хөнгөн, овор ихтэй ачаа — зэргийг тооцно.

📄 5. Гаалийн бүрдүүлэлт, бичиг баримт
Олон улсын тээвэрлэлтийн үед дараах бичиг баримтууд шаардлагатай:
Нэхэмжлэх (Invoice) 🧾
Тээврийн бичиг баримт 📑
Гаалийн мэдүүлэг 🛃
Тусгай зөвшөөрөл (хэрэв шаардлагатай бол) ✅
Мөн гаалийн татвар, хураамж тооцогдох тул урьдчилан мэдээлэл аваарай.

🛡️ 6. Ачааны даатгал
Хэдий агаарын тээвэр хурдан ч, дараах эрсдэлүүд байж болзошгүй:
Ачаа гэмтэх 💥
Саатал гарах 🕓
Алдагдах ❌
Тиймээс ачаагаа даатгуулснаар гэмтэл, хохиролд нөхөн төлбөр авах боломж бүрдэнэ. Ялангуяа өндөр үнэтэй бараанд даатгал зайлшгүй чухал.

📦 Эрхэм үйлчлүүлэгч та тээврийн үнийн санал авах, бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл 📞 манай төвийн маркетинг, тээвэрлэлт хариуцсан мэргэжилтэнтэй ажлын цагаар 7533-5757 дугаараар холбогдон мэдээлэл авах боломжтой.

📧 Мөн та тээвэрлэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллээ [email protected] хаяг руу илгээснээр ⏱️ тээвэрлэлтийн хугацаа болон 💰 тарифын талаар нарийвчилсан мэдээлэл авах боломжтой.

🤝 Таны ачаа — бидний хариуцлага!✨

09/05/2025

Уважаемые партнёры и коллеги!

От всей души поздравляем Вас с Днём Победы! 🎉
Этот значимый день напоминает нам о мужестве, стойкости и самоотверженности тех, кто подарил нам мирное небо и будущее. 🕊️
Мы глубоко чтим память героев и искренне благодарим за их подвиг. 🙏

Пусть в ваших коллективах и семьях царят мир, благополучие, здоровье и согласие. 🏡❤️
Желаем Вам успешного развития, надёжных партнёрских связей и светлого настроения в этот особенный день! 🌟🤝

С уважением и наилучшими пожеланиями,
Цогтбаатар Ганбилэг

МТЭЦ АО «УБЖД»
09 мая 2025 г.

Want your business to be the top-listed Transport Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


IFFC Head Office, Bayangol District, 2nd Khoroo, Narny Zam Avenue, ​Passenger Transport Center, 2nd Floor
Ulaanbaatar
210628

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00