SESMIM Project

SESMIM Project

Share

The Strengthening Extractive Sector Management in Mongolia project is funded by Global Affairs Canada and implemented by Agriteam Canada Consulting Ltd.,

Photos from SESMIM Project's post 10/08/2020

Байгаль орчны аудитын сургалт болно

Тус төсөл нь "Байгаль орчны аудит" анхан шатны сургалтыг 2020 оны 8 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд тус тус зохион байгуулна.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор оролцогчдын тоо хязгаартай тул зөвхөн цахим хаягаар бүртгүүлсэн оролцогчдын бүртгэлийг утсаар холбогдож баталгаажуулна. Та бүртгүүлэх хүсэлтээ [email protected] хаягаар илгээх бөгөөд сургалтанд оролцох өдөр, овог нэр, байгууллага, холбоо барих утасны дугаараа ирүүлнэ үү.

Сургалтын хөтөлбөртэй дараах зургаас танилцана уу.

24/07/2020

Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн эмхэтгэл хэвлэгдлээ

Монгол Улсын хөгжилд эрдэс баялгийн салбар бодитой хувь нэмэр оруулж буй энэ үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж болон хөрөнгө оруулагчдад зориулан Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн эмхэтгэлийг хэвлэх ажилд СЕСМИМ төсөл санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилалаа. Уг эмхэтгэл нь монгол, англи хэл дээр хэвлэгдсэн нь салбарын хөрөнгө оруулагчдад хэрэгцээтэй байна гэдэгт итгэж байна.

Тус эмхэтгэлд СЕСМИМ төслийн дэмжлэгтэйгээр боловсруулагдсан Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам орсон билээ. Тус журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс СЕСМИМ төслийн багийн оролцоотойгоор Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын төлөвлөгөө боловсруулах гарын авлага боловсруулсан нь ойрын хугацаанд монгол, англи хэлээр хэвлэгдэх болно. Ийнхүү Монгол улсад хариуцлагатай уул уурхайн олон улсын жишгийн дагуу уурхайг хаах эрх зүйн орчин бүрдэж байгаа нь салбарын хөгжилд чухал ач холбдолтой явдал юм.

Хаалтын төлөвлөгөө боловсруулах гарын авлага нь салбарын аж ахуйн нэгжүүдэд зориулан боловсруулагдсан тул дээрх журмын хэрэгжилтийг хангах чадавх бэхжүүлэх арга хэмжээний хүрээнд уурхайн хаалтын сэдвээрх сургалтыг 8 дугаар сард зохион байгуулахаар ажиллаж байна.

Photos from SESMIM Project's post 22/07/2020

“Үнэ шилжилт ба татвараас зайлсхийх” сэдвээр вебинар зохион байгуулна

СЕСМИМ төсөл нь Стратегийн орлогын менежментийн чиглэлээр Монгол Улсын Сангийн яам болон Татварын ерөнхий газартай хамтран ажиллаж чадавх бэхжүүлэх хэд хэдэн ажлуудыг амжилттай зохион байгуулсан билээ. Тус бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Канадын орлогын агентлагийн төлөөлөл Сангийн яам, мөн Татварын ерөнхий газрын татварын байцаагч нарт зориулан “Үнэ шилжилт ба татвараас зайлсхийх” сэдвээр 5 өдрийн сургалт зохион байгуулахаар төлөвлөж байсан бөгөөд тус сургалтын материалуудыг орчуулан хэвлэж Сангийн яам болон Татварын ерөнхий газарт тус тус хүргүүллээ.

КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор уг сургалтыг танхимаар зохион байгуулах боломжгүй болсон тул цаг үеийн байдалтай нийцүүлэн цахим хэлбэрээр зохион байгуулах талаар харилцан зөвлөлдөж байна. Сургалтыг вэбинар хэлбэрээр зохион байгуулах учраас сургалтын агуулгаас түүвэрчлэхээр болсон бөгөөд энэ оны 8 дугаар сард OECD буюу Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) болон Каналын орлогын агентлагтай хамтран зохион байгуулахаар урьдчилан товлоод байна.

Монгол улс үнэ шилжилт, татвараас зайлсхийх асуудлыг ЭЗХАХБ-ын дүрмээр зохицуулдаг тул СЕСМИМ төсөл нь Сангийн яам болон Татварын ерөнхий газарт үзүүлж буй дэмжлэгийн хүрээнд ЭЗХАХБ-ын “Орлого ба Хөрөнгийн Татварын Загвар Конвенц”-ын монгол хэлнээ хөрвүүсэн хувилбарыг хэвлэх ажилд хамтран ажиллаж байна. Олон улсын хууль эрх зүйн давхар татварын чиглэлээр гарч буй хамгийн нийтлэг асуудлуудыг жигд үндэстэй шийдвэрлэх арга хэрэгслээр хангах нь ЭЗХАХБ-ын Орлого ба Хөрөнгийн Татварын Загвар Конвенцын гол зорилго юм.

Want your business to be the top-listed Business in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Orient Plaza #208, Chagdarjav Street/9
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 15:30