Nexus Auto Service
Олон улсын NEXUS AUTO INTERNATIONAL холбооны гишүүн авто засваруудын албан ёсны хуудас
10/01/2026
АВТО СПОРТЫН ТҮҮХ. EP - 02
Авто спорт бол зөвхөн хурд, ялалтын тухай биш, энэ бол секунд тутамд асар их мөнгө эргэлддэг дэлхийн хэмжээний бизнес юм.
Авто спортын ертөнцөд зарим тамирчид зам дээр ялж чаддагаараа төдийгүй, түүхэнд байгаагүй их хэмжээний орлого бүтээсэн спортын бизнесийн түвшинд хүрсэн байдаг. Доор дэлхийн авто спортын түүхэнд хамгийн өндөр орлоготой ТОП 5 тамирчны бодит тоон баримтыг танилцуулж байна.
1. Michael Schumacher – ~$1.0 тэрбум+
Формула 1-ийн домог Шумахер нь авто спортын түүхэн дэх хамгийн өндөр орлоготой тамирчинд тооцогддог. Ferrari-тай байгуулсан урт хугацааны гэрээ, аваргын бонус, Shell, Marlboro, Omega зэрэг дэлхийн брэндүүдтэй хамтын ажиллагаа нь түүний орлогын гол эх үүсвэр байв.
2. Lewis Hamilton – ~$700–800 сая
Орчин үеийн авто спортын хамгийн нөлөө бүхий хүн гэж нэрлэгддэг Хэмилтоны орлого зөвхөн уралдаанаар хязгаарлагддаггүй. Mercedes Benz -н багтай байгуулсан өндөр цалинтай гэрээ, дэлхий даяарх хувийн брэнд, загвар, lifestyle салбарын ивээн тэтгэгчид түүнийг спортын хүрээнээс давсан бизнесийн дүр болгосон.
3. Sebastian Vettel – ~$500–600 сая
Red Bull Racing болон Ferrari багуудын аваргын жилүүдэд Феттель хамгийн өндөр цалинтай F1 тамирчдын нэг байсан. Түүний орлого суурь цалин, аваргын бонус, ивээн тэтгэгч гэрээнээс бүрдэж, оргил үедээ жилд $40–50 сая хүрч байв.
4. Fernando Alonso – ~$400–500 сая
Alonso олон баг дамжин уралдсан ч дэлхийн хамгийн тогтвортой өндөр орлоготой авто спортын тамирчдын нэг хэвээр байсаар ирсэн.
5. Dale Earnhardt Jr. – ~$400–450 сая
NASCAR-ийн домог Earnhardt Jr. нь уралдаанаас гадна ивээн тэтгэгч, телевиз, брэнд лицензээр асар их орлого олсон.
Эдгээр тамирчдын жишээнээс харахад авто спорт нь нэг уралдаан, нэг ялалтаас давсан олон тэрбум долларын экосистем юм. Зам дээрх нэг секунд — бодит амьдрал дээр сая сая долларын үнэ цэн болдог нь авто спортыг дэлхийн хамгийн ашигтай спортын салбаруудын нэг болгож байна.
Авто спортын түүх – 3 дугаар хэсэгт:
👉 Формула 1 хэрхэн үүссэн, яаж дэлхийн номер нэг авто спорт болсон түүх, анхны уралдаанууд, анхны баг, анхны аваргуудын тухай өгүүлэх болно.
01/01/2026
Эвдрэл гэнэт ирдэггүй.
Ихэнхдээ буруу тосоос болдог.
Өдөр бүр бид хөдөлгүүр задалж, элэгдэл, доголдлыг бодитоор нь нүдээрээ хардаг.
Дийлэнх тохиолдолд асуудал нь механик асуудал биш — сонгосон тосноосоо нь болдог.
• Хөдөлгүүрт тохироогүй зуурамтгай чанар
• Стандарт хангаагүй тос
• Хэт урт хугацаанд тосоо солиогүй байх
Эдгээр нь моторыг аажмаар, чимээгүйгээр эвддэг.
Тиймээс механикч бидний хувьд тос бол зүгээр нэг тослогч биш — хөдөлгүүрийн хамгаалалтын суурь юм гэдгийг маш сайн ойлгодог.
Delta Auto Service /Дельта Авто Засвар/ -нь моторын тосыг саналаар биш, ажлын бодит туршлага дээр үндэслэн хэрэглэж байна.
Зөв тос — бага элэгдэл.
Бага элэгдэл — урт насжилт.
📍 Механикчийн зөвлөгөөг сонс.
📍 Мотортойгоо зөв харьц.
📍 Perede-г сонго.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Baga Toiruu
Ulaanbaatar
15160