Support Account Security
Ирээдүйд Нобелийн шагналтнууд төрүүлэх чин хүсэлтэй хамт олон non profit org
29/01/2026
Хүүхдийг номтой нөхөрлүүлэх хөтөлбөрийн хүрээнд тархи-мэдрэлийн эрүүл мэндийг дэмжих олон улсын хамтын ажиллагааг эхлүүллээ🤝🤝🤝
Нобелийн шагналтнуудын Хүүхдийн Номын Сангаас санаачлан хэрэгжүүлж буй “Хүүхдийг номтой нөхөрлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн хүүхдүүдийн дунд түгээмэл ажиглагдаж буй гар утас, дэлгэцийн хэт хэрэглээнээс үүдэлтэй тархи-мэдрэлийн эрсдэлт байдлаас урьдчилан сэргийлэх, саармагжуулах зорилготой цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэллээ.💪💪💪💪💪👍👍👍🤝🤝🤝🤝🤝🤝🤝🤝🤝🤝🤝🤝👍🤝
Уг арга хэмжээ нь гурвалсан мэдрэлийн цочрол, тархи-мэдрэлийн архаг ядаргаа, тархины даралт зэрэг сөрөг нөлөөллийг бууруулах, хүүхдийн тархи-оюуны эрүүл хөгжлийг дэмжихэд чиглэж байна.💖💖💖💖👨🎓👨🎓👨🎓👨🎓🎓🎓🎓👩🎓👩🎓👩🎓🧠🧠🧠🧠🧠🧠🧠🧠🧠🧠🧠👦👦👦👦👦👦👦
Энэхүү зорилгын хүрээнд Монголын Хараагүйчүүдийн Нийгэмлэгийн дэргэд бариа заслын чиглэлээр ажиллаж буй харааны бэрхшээлтэй бариач нарыг олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, чадавхжуулах, туршлага судлуулах хамтын ажиллагааг БНХАУ-ын Өвөр Монголын Улсын нэгдсэн эмнэлэгтэй эхлүүлээд байна.🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇨🇳🇨🇳🇨🇳🇨🇳🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏
Хамтын ажиллагааны эхний шатанд сангийн тэтгэлгийн хүрээнд харааны бэрхшээлтэй хоёр бариачийг тус эмнэлэгт мэргэжлийн сургалт, дадлага, туршлага судлалтад хамруулж, тархи-мэдрэлийн ядаргаа, мэдрэл цочролын үед бариа заслын аргаар сэргээн засах арга зүйг судлуулан, амжилттай эх орондоо ирлээ.💕💕📖📖📖🌏🌏🌏🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳
Судалгааны үр дүн, олж авсан мэдлэг, арга зүйг цаашид Нобелийн шагналтнуудын Хүүхдийн Номын Сангийн гишүүн уншигч хүүхдүүдэд чиглэсэн тархи-оюуны сэргээн засах, мэдрэлийн ядаргааг бууруулах дэмжих үйлчилгээ болгон нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр ном унших соёлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ хүүхдийг дэлгэцийн хэт хэрэглээнээс үүдэлтэй сөрөг нөлөөллөөс хамгаалж, эрүүл оюун ухаан, сэтгэлгээний дархлаатай иргэнийг нийгэмд бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулах юм.💕🙏📖📖🌏🌏🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳
Талууд энэхүү санаачилгыг тогтвортой үргэлжлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид албан ёсны хамтран ажиллах санамж бичиг байгуулах чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцоод байна.👍🫶🫶🫶🫶🫶🫶🫶🫶🫶🫶🫶🫶🫶🫶🫶🫶🫶
Дараагийн хөтөлбөр маань зарлагдаж байгаан байнаа🙏🌍🥰. Манай номын сангийнхан багштайгаа хамт явах бол яг одоо хувь чатаар багштайгаа холбогдоод бүртгүүлж эхлээрэй😘🌍🌍💕
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the organization
Telephone
Website
Address
Ulaanbaatar