MonPermaculture
Пермакалчер нь байгаль, цаг уур, газар зүйн бүтэцийг ажин зохицон амьдрах урлаг юм. Админ; Алтайцэцэг
01/06/2026
Та бидний сайн танил жүжигчин Жон Малкович Франц дахь усан үзмийн талбайдаа хонь бэлчээж, химийн бордооны оронд байгалийн аргаар хөрсөө тэтгэдэг аж. Дарсны олон аж ахуйд хонь бол “сүйтгэгч” биш — хөрс хамгаалагч, экосистемийн нэг хэсэг юм.
“Тарьсан зүйл сүйтгэлээ” гэсэн шалтгаанаар 40-өөд бог мал хөнөөсөн тухай мэдээ сонслоо.
Тарих, ургуулах гэдэг зүйл зөвхөн хөдөлмөр биш — байгальтай хамтран амьдрах ухаан гэж боддог.
Мароккод аялахдаа би нэг зүйл гайхаж харж байсан нь хүний тарьж ургуулсан аргон модон дээр ямаанууд өдөржин өнжиж, навчис, жимсээр нь хооллож байлаа. Анх харахад “мод сүйтгэж байна” гэж бодогдмоор. Гэтэл нутгийнхан үүнийг байгалийн жам, олон жилийн хамтын оршихуйн нэг хэсэг гэж үздэг. Байгальд заримдаа бидний сүйтгэл гэж хардаг зүйл өөрөө эргэлт, нөхөн сэргээлтийн хэлбэр байх нь бий.
Мэдээж, хүний тарьсан зүйл хамгаалагдах ёстой. Гэхдээ амьд амьтныг устгах хүртэл очих нь ухаалаг шийдэл мөн үү?
Дэлхийн олон оронд ч хонь, ямааг газрын дайсан биш, харин газрын “хамтрагч” гэж үздэг. Парист хотын ногоон байгууламжийг хониор арчилж, Швейцарийн Базельд эгц налуу, техник хүрэхэд бэрх газрыг хониор цэвэрлэдэг. Калифорнид ямаагаар хуурай өвсийг идүүлж, түймрийн эрсдэлийг бууруулдаг.
Бид байгалиа эзэмшдэггүй.
Бид түүнтэй хамт амьдардаг.
Тэр ухаанаа л алдахгүй байх юмсан.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Шарга морьт
Ulaanbaatar
10000