Amar Training
Та болон таны байгууллагад шаардлагатай хувь хүний хөгжлийн цогц сургалт, зөвлөгөөг хүргэхэд бэлэн байна.
15/12/2025
Зөвхөн 12-р сард байгууллагын захиалгат сургалтууд 20% хөнгөлөлттэй үнээр захиалаарай.
Доорх болон бусад хувь хүний хөгжлийн сэдвээр сургалтууд авах боломжтой.
- Хувь хүний хөгжил
- Харилцааны ур чадвар
- Бүтээмжийг нэмэгдүүлэх нь
- Хандлага
- Стресс менежмент
- Багаар ажиллах ур чадвар, хүчирхэг баг
- Манлайлах ур чадвар
- Шийдвэр гаргах ур чадвар
Дэлгэрэнгүй мэдээллийг 9009-8324 дугаараас авна уу.
15/12/2025
Бүтэлгүй амьтан.
Бид нэгэн залууг ингэж нэрлэдэг байв. Өө цаад чинь бол бүтэхгүй шд, цаадахдаа мөнгө хялайлгаад хэрэггүй гэцгээнэ. Тэр нөхөр ч өөрөө үл бүтэх юм хийх нь их. Ууг нь сэргэлэн, ямар ч ажлыг амархан сурчихаар залуу
Харамсалтай нь бид түүнийг өөлж, гоочлохоос яагаад ийм байдалд хүрэв гэж бодсонгүй. Ер нь ч өдөрт түмэн бодлууд ирж л байдаг, гарч л байдаг. Өөр бусдыг бодоод явах цаг хаана байхав.
Гэхдээ л нэг өглөө тэр залуу яагаад ийм байдалд хүрэв гэж бодоостой алхав. Олон шалтгааныг таамаглан дурдаж болно.
Харин минийхээр бол тэр "өөрийн үнэ цэнээ мартчихсан хүн" учраас нэр муутайхан яваа нь тэр. Ёроолгүй харанхуй руу л тэмүүлээд одоо надад ирээдүй, боломж байхгүй гэж сэтгэдэг байх нь.
Хувь хүний үнэ цэнийг сануулах гэж л бид нэртэй төртэй хүн, нэр хугарахаар яс хугар, ядравч бүү янгиагаа тул, эрийн муу эмд гэх мэтээр сургадаг байж. Бүгд цаанаа чи бодсоноосоо илүү үнэ цэнтэй хүн шүү гэдгийг сануулах зорилготой. Нөгөө талаас ёс суртахууны хэм хэмжээг тогтоож өгдөг байж. Харамсалтай нь хүн гэдэг хичээл зүтгэл байхад юуг ч бүтээж чаддаг гэдгийг мартдаг. Тэгээд улам бүр өөрийгөө алдаж, харанхуйд бууж өгсөөр л байдаг. Яг л харанхуйгаас гэрэл рүү, харанхуйгаас харанхуй руу тэмүүлдэг хүн байдаг гэх сургаал шиг.
Амьдралд тэр залуу гэлтгүй бид ч заримдаа өөрийгөө алдаад, ямар үнэ цэнтэй хүн байсан бэ гэдгээ мартчихдаг. Надад лав тийм үе байсан. Хамтран зүтгэгч найзыгаа гомдоогоод буруу аашилж байх үед чи ингэх юм бол чиний шавь нар чинь яах болж байна гэх өгүүлбэр намайг сэрээж билээ. Нээрээ л багш нь буруу үг, үйлдлийг тараагаад байвал шавь нар нь яах болж байна.
Энд би ажилтайгаа холбоод багш гээд биччихсэн болохоос аавын, ахын, дүүгийн, шавь, найз нөхөд, итгэлцийн гээд олон үнэ цэнийг ярьж болох юм. Хамгийн гол нь бусад хүн таныг юу гэж харах нь дараачийн асуудал, хамгийн чухал нь та өөрийгөө хэн гэж харах вэ гэдэгт л бүх асуудлын эхлэл байгаа.
Зүйрлэвэл, та амьдралынхаа найруулагч нь, зураач нь... Батаа гэж хүний амьдралыг айхтар тэрбумтан болгож найруулахгүй ч, сайн эр% сайхан хань, хамгийн гол нь эргээд харамсахааргүй амьдралыг бүтээх нь таны гарт л байдаг.
Бүгд баяжих, алдартан болох албагүй шүү дээ, гол нь үнэ цэнтэйгээр амьдралаар мэдрээд, өөрийн үнэ цэнээ бүтээх чухал юм билээ. Яг тийм дахин давтагдашгүй, цор ганц чи.
Нэг эгч хэлж байсан юм, энд суугаад аяга кофе уухыг насныхаа мөрөөдөл болгож байсан, одоо ингээд сууж байна. Өдөр музей үзнэ гэнэ. Эгэл даруухан, ганган чамин биш хэрнээ өөрийнхөө үнэ цэнийг бүтээхээр хөдөлмөрлөсөн бүсгүйн үнэ цэнтэй мөч нь тэр байж лдээ.
Амьдрал баян, сонирхолтой. Гэхдээ нэг л их өөртөө гутарч гуниад дээр бичсэнтэй адил харанхуйгаас харанхуй руу тэмүүлдэг хүнд бол амьдрал тийм ч баялаг биш. Сонирхолгүй нь дээр зовлон ихтэй.
Төгсгөлд нь үнэ цэнээ бид өөрсдөө бүтээдэг. Энэ нь биднээс л хамаарна. Дуудах нэрийг гэр бүл өгдөг ч дуурсах алдрыг бид өөрсдөө л бүтээдэг шүү дээ. Та бол энэ ертөнц дээрх хамгийн үнэт эрдэнэ.
Click here to claim your Sponsored Listing.
Амар Сургалтын төв
Амар Сургалтын төв нь хувь хүний хөгжлийн захиалгат сургалтуудыг 2014 оноос зохион байгуулж буй байгууллага юм.
Та бүхэн өөрийн болон байгууллага хамт олны хэрэгцээнд суурилан сургалтуудыг захиалах боломжтой.
Category
Contact the school
Telephone
Website
Address
Chingiltei District, 4th Horoo, PEACE Building 502
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 09:00 - 20:00 |
| Tuesday | 09:00 - 20:00 |
| Wednesday | 09:00 - 20:00 |
| Thursday | 09:00 - 20:00 |
| Friday | 09:00 - 20:00 |
| Saturday | 09:00 - 17:00 |