Granddevelopment Securities LLC
Brokerage in the Mongolian Stock Exchange. Granddevelopment Securities LLC
03/12/2025
"Шунхлай" бонд Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдана
Нөгөөдөр буюу 2025-12-05-ны өдрөөс эхлэн "Шунхлай" бонд МХБирж дээр арилжаалагдах гэж байна. Хавсаргасан зурган мэдээллээс бондын нөхцөлүүдийг харж болно. Жилийн 18%-ийн өгөөжтэй нэг жилийн хугацаатай 50 тэрбум төгрөгийн бонд Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдана. Хөрөнгө оруулалт хийж хөрөнгөө эрсдэл багатай өсгөх сонирхол бүхий цөөн тооны хөрөнгө оруулагчдад хувьцаа, бонд болон хаалттай хөрөнгө оруулалтын сангийн (ХОС) талаар төлбөртэй сургалтанд бүртгэж байна. Сонирхож байгаа эхний 9 хүнийг бүртгэнэ. Бүртгэлд орж сургалт авах хүмүүс дараах шалгуур шаардлагыг хангасан байх ёстой. Тухайн бүртгүүлэх хүн хамгийн багадаа 50 сая төгрөг болон түүнээс дээш үнийн дүнгээр хөрөнгө оруулалт хийж ажиллах боломжтойгоо манай компанид батлах шаардлага танд тавигдана. Тухайн шаардлагыг батлаж хангасан тохиолдолд бид таныг бүртгэлийн төлбөрөө хийхийг зөвлөх болно. Бүртгэлийн үнэ 40000 (Дөчин мянга) төгрөг. Таны төлсөн мөнгөн дүнд үнэт цаасны арилжааны данс нээх төлбөр болон хөнгөн цай, кофены үнэ багтсан болно. Шаардлага хангасан хөрөнгө оруулагчиддаас "Гранддевелопмэнт ҮЦК" ХХК-ийн харилцах дансанд бүртгэлийн төлбөрийг хүлээж авна. Төлбөрийг ямар нэгэн шалтгаан шаардлагаар буцаан олгогдохгүй болно. Хичээлд суугаагүй болон данс нээлгээгүй гэх мэт шалтгааныг хүлээн авахгүй. Харилцагч болох шаардлага хангасан бол та мөнгө төгрөгөө шилжүүлэхээс өмнө шийдвэрээ дахин нэг сайн нягтлаарай. Нэг удаагийн сургалтанд 9-хөн хүн бүртгэж авна. Та бүхэнд амжилт хүсье
02/10/2025
Монголын хөрөнгийн бирж дээр хөрөнгөөр баталгаажсан бонд гарах гэж байна. Эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийх боломж байгааг хөрөнгө оруулагч та бүхэн ашиглаж хөрөнгөө тодорхой хэмжээнд өсгөөрэй.
https://www.facebook.com/share/r/17dujrLt2c/?mibextid=wwXIfr
10/04/2025
Хувьцааны ногдол ашгаараа МХБирж дээрээс хувьцаа бонд худалдан авч болно шүү
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК “1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГААР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ, ҮРЖҮҮЛЦГЭЭЕ" УРИАТАЙ КАМПАНИТ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас санаачлан хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллагууд, мэргэжлийн холбоод, хөрөнгийн биржид бүртгэлтэй 52 гишүүн үнэт цаасны компаниудаа уриалан, хөрөнгийн зах зээлд нэвтэрч буй бэлэн мөнгөний урсгалыг зүй зохистой удирдах, зохион байгуулах, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэх боломж бололцоог иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" кампанит ажлыг эхлүүллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор хүлээн авна уу.
https://mse.mn/mn/news/13362
20/06/2024
Улаанбаатар хотын бонд
Улаанбаатар хотын гаргасан бонд амжилттай хөрөнгө татан төвлөрүүллээ. Бонд арилжаалагдаж эхлээд 40 минутын хугацаанд 100% биелэгдэж нийслэл 500 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт татаж чадлаа. Бондын талаарх мэдээллийг дараах холбоосоор орж танилцаарай.
https://mse.mn/mn/news/12360
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Ulaanbaatar
14201
Opening Hours
| Monday | 10:00 - 17:00 |
| Tuesday | 10:00 - 17:00 |
| Wednesday | 10:00 - 17:00 |
| Thursday | 10:00 - 17:00 |
| Friday | 10:00 - 17:00 |