For MGL Leaders
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from For MGL Leaders, News & Media Website, Boston, MA.
07/29/2019
АМЕРИКИЙГ БҮТЭЭСЭН ЭРХМҮҮД ҮЗЭЭГҮЙ БОЛ ЗААВАЛ ҮЗЭЭРЭЙ☺️😁😁
https://www.youtube.com/watch?v=Qi7O23VqreE
Энэхүү цувралд дэлхийн I дайнаас иргэний дайн хүртэл Жон Рокефеллер, Эндрью Карнеги, Ж.П.Морган, Генри Форд, Корнелиус Вандерилт нарын таван эрхэм АНУ-ын капитализмыг хэрхэн бүтээсэн талаар өгүүлдэг.
ЦУВРАЛААС СУРАЛЦАХ ТАВАН ДҮРЭМ😎😎
№1 Том эрсдэл, том шан
Америкийн бүтээсэн эрхмүүдийн ихэнх нь амжилтад хүрэхээсээ өмнө олон удаа алдаа хийж, уналтад орж байсан. Чинээлэг болсныхоо дараа ч хөрөнгө нь хангалтгүй санагдаж өрөнд орж байсан талаар цувралын найруулагч Стефен Дэвид онцолсон байна. Ийм зүйл түүнд ч бас тохиолдож байжээ. Тодруулбал цувралыг бүтээж байх үед History сувгийн удирдах зөвлөлийн гишүүн байсан Дэвидэд нүсэр ажил, маш бага төсөв байжээ. Гэхдээ энэхүү төслөөс мөнгө босгож чадахаа Дэвид баттай мэдэж байжээ.
№2 Дүрэмгүй тогло
Америкийн бүтээсэн эрхмүүд дүрмээр тоглодог байсан бол АНУ өнөөдөр тэр л түвшиндөө гацах байсан биз. Харин тэд өөрсдийнхөө дүрмээр тоглосон учраас хурдтай урагшилж чадсан. Рокефеллерийн хувьд газрын тосны салбарт хяналтаа тогтоож чадсан төдийгүй монопольчлол нь тус салбарыг шинэ шатанд гаргасан ч засгийн газар хөндлөнгөөс оролцож эхэлжээ. Энэ нь нэг талаас бизнес урагшлах сайхан боломж байжээ. "History" сувгийн хувьд ч дүрмээс ангид байх боломжийг цувралд тусгасан талаар Дэвид онцолсон байна.
№3 Зөв хүмүүстэй “ганзага нийл”
Эндрю Карнеги болон Хенри Фрик нарын хамтын ажиллагаа маш чухал байсан талаар найруулагч Дэвид төгс жишээ болгон ярьжээ. Карнеги Фрикийг ямар хүн гэдгийг мэдэж байсан ч хамтарч ажилласаар л байсан. Энэ нь түүний бизнесийг цэцэглүүлснээс гадна бараг дампууруулж байсан удаатай.
№4 Мөнгө аз жаргалын түлхүүр биш
Цаг үеийнхээ хамгийн баян эрхэм боллоо ч гэсэн аз жаргалгүй байж болно. Юунд ч ханадаггүй байсан Рокфеллер аавтайгаа үргэлж зөрчилдөг байсан бол Ж.П.Морган эцгийнхээ нүүрийг улайлгахгүйн төлөө амьдардаг байлаа. Харин Карнеги мөнгөгүй байсан ч хүмүүс түүнийг хүндэлдэг байгаасай гэж хүсдэг байв.
№5 Баяжихын тулд юу хийх хэрэгтэй вэ
“Баяжихыг хүсвэл дэлхийг бүхэлд нь хангаж чадах зүйлийг ол. Хялбар сонсогдож байгаа ч боломж үргэлж байдаг” гэж найруулагч Дэвид хэлсэн юм. Тухайн үед газрын тос болон ган дэлхийг бүхэлд нь хангаж байсан бол өдгөө тэдний орыг “Google”, “Facebook” зэрэг компани залгамжилж байна. Их хэмжээний хөрөнгө, эрх мэдэлтэй эрхэм үйлдвэрлэлийг бий болгож хяналтдаа авдаг, гэхдээ надад ийм зүйл тохиолдоогүй гэж Дэвид ярьжээ. Найруулагч Дэвид ярилцлагынхаа төгсгөлд “Салбарын үйлдвэрлэлийг бүхэлд нь өөрчлөхийн тулд Netflix ч юм уу ямар нэгэн зүйл надад хэрэг болно шүү дээ” хэмээн онцолсон байна.
#баяжих #мөнгө #Дүрэм #Тоглоом
05/01/2019
НБА ийн Портланд Трайл Блазерсийн тоглогч Дамиан Лиллард аас сэтгүүлч нэгэн гайхамшигтай хожилийн шидэлт хийсэний дараа
" Та шидэлтэй оруулна гэж бодож байсан уу? Мөн та бөмбөг авах үед талбайд дарамт мэдэрсэн үү? гэж асуужээ
Дамиан Лиллард: Дарамт гэж байхгүй ээ. Энэ чинь зүгээр л сагсан бөмбөг. Дарамт гэдэг чинь дараагийн хоолоо хаанаас олж идэхээ мэдэхгүй яваа орон гэргүй хүнд байдаг байх. Дарамт гэдэг чинь амьдрах гэж тэмцэж, байрны түрээсээ төлөхөөр гүрийж байгаа ганц бие ээжид байдаг байх. Бид сагсаа тоглохын төлөө маш их мөнгө авдаг хүмүүс. Намайг буруугаар бүү ойлгоорой - энэ спортод давах ёстой даваа гэж бий. Гэхдээ тэрийг дарамт гэж нэрлэх нь бусдыг доромжилсон болно."
Тэгэхээр залуусаа аливаа зүйлийг дарамт гэж бүү харж байгаарай. Асуудалыг харин ч эерэгээр харж байгаарай давах ёстой давааг бүү сэтгэлээр томруул
Залуучуудынхаа мэдлэг цаашлаад ирээдүйн төлөө энэ хуудасыг нээхээр боллоо
Like share хийж дэмжээрэй
😁😁☺️
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Boston, MA