Neguusel Media

Neguusel Media

Share

Эх нутаг Өв соёл мину ❤️

06/03/2026

ОРОНД НЬ ЧИ ҮЛД
Хоёр эр хүний алийг нь сонгохын зүгээр үнэнээ хэлчих гэчихсэн зогсож байсан омголон нас байлаашд. Одоо болдог юм бол уу бүү мэд дээр үед Үнсгэлжин гээд загварын тэмцээн болдог байлаа. Бараг сургууль бүр дээр тэр тэмцээн болоод шалгарсан түрүүлсэн сорууд нь улсад өрсөлддөг. За яг тэр тэмцээнийг үзэж таарсымаа. Загварын байтугай оёдлын түй ч ойлголтгүй хэрнээ би тэр тэмцээнийг үзэж таарсан. Үеэл дүүтэйгээ хамт нэлээн хойгуур суучихсан нойрмоглох маягтай бараг л анхаарахгүй суудалдаа шигдээд үзсэн байсан хоёрын хооронд суудал бөглөж байтал нэг харсан тайзан дээр үнэнхүү хөөрхөн охин алхаж байна. Уртаар зассан тайзны яг голд ирээд л харц марцаа шидээд гараа ташаан дээрээ авч зогсоод ирмэх шиг л болсон. Цаг хугацаа гэдэг нь бараг зогссон. Би бүр суудал дээрээ хэвтэх нь холгүй сууж байсан хүн чинь шууд өндийж босч ирээд гөлрөөд суучихсан. Нөгөө охин цаашаа алхахтай зэрэгцээд л дүүгээс энэ аль сургууль гэсэн бэ? Хэн гэсэн бэ гээд л нэрийг нь асуусан би яаж мэддийн гээд бараг өөдөөс уцаарлаж байна. Дахиад гарч ирж л таараа. Алдахгүй харж байгаад нэрийг нь сургуулийг нь мэднэ дээ гэж бодоод би бүр суудал дээрээ босоод суух нь холгүй өндийгөөд хүлээв. Гарч ирдэггүй ээ. Тэгсэн хуванцар саваар хийсэн нэг сонин хувцас гэхэд хэцүү юм өмсөөд л дахиад гараад ирлээ. Чихээ сортойлгоод л нэр ус сургуулийг нь сонсох гээд бэлдээд суусан нэрийг хэлж байна. С гэнэ. Харин сургуулийг нь хэлсэнгүй. Хачин ундааны сав хайчилсан пластик юм нөмөрсөн атлаа л тэр дотор байгаа охидоос хамгийн хөөрхөн нь гэж учиргүй. Тэрүүхэн хооронд толгой ажлаастай. За тэмцээн дуусав уу гүй юу арагшаа ороод яг анаж манаж зогсож байгаад дагаж гараад танилцая гээд. Угаасаа манай үеийнхэн мэднэ. Таалагдсан охинтойгоо эр хүний 13 мэхээ уралдуулан байж өөрөө л очиж хөөцөлдөж танилцдаг тийм үе. Би чинь үлэг гүрвэлийн үеийн хүн. Зөнжи үеийн хүн шүү. Ойлгоорой. Удаачгүй тэмцээн дууссан. Шагнал гардуулаад эхлэнгүүт л би дүүг сууж бай гээд үүрэг өгөөд өөрөө гарч яваад тайзны арлуу яваад очсон. Худлаа үнэн юм янзалж яваа тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн найз юм шиг л . Нөгөө хөөрхөн маань яг хувцасаа сольж байна. Байр саванд ороогүй бололтой. За тэр яахав. Ингээд дагаад гарсан. Гадаа чинь тас харанхуй. Хавар болж байсан л санагддын. Тэгсэн хэрнээ найгүй хүйтэн. Цас мастай. Нөгөө охин гарч ирээд л хэсэг охидуудтай бужигнаж ярьж зогсоод нэг охинтой цаашаа салаад л явлаа. Би дүүг гялс дуудаж аваад л хажууд дуугүй дагаад явж бай гэж үүрэг өгөөд хойноос нь дагаад л алхлаа. Тэгсэн яг ард нь бас нэг залуу бараадаж алхаад болдгүй. Залуу ч гэж дээ. Одоо маний үе л гэсэн үг. Би чинь 9р анги байв. Яах аргагүй дагаад бараадаад яваад байнаа. Дүү тэгсэн найз бандитай юм бишүү наад чинь л гэж байна. Энэ хойно нь яваад байгаа чинь найз банди нь юм бишүү гээд л хурдан буцья гээд сануулаад болдгүй. За дүүрсэн хэрэг. Яавал яаг гээд би гүйж очоод С-эээ гээд нэрээр нь дуудаж зогсоогоод. Ганц мэдэж байгаа юм нэр нь байсан болохоор нэрээр нь дуудсан байх. Танилцая гэсэн шууд үгүй гэж байна. Тэгэхээр нь мөчөөгөө өгөхгүй чи аль сургууль юм бэ гээд асуусан сургуулиа харин хэлж өгч байнаа. Аан за гээд л буцаад алхсан замд нөгөө бараадаж алхаад байсан бас нэг залуу байсандаа. Тэр намайг татаж зогсоогоод сая аль сургууль гэсэн бэ гэж үү. Надтайгаа таарсаг бас нэг танилцах гээд л ядаж яваа юм байсан байж шүү. Би тэгээд их гэнээн. Сургуулийг нь шууд хэлээд өгчихсөн. Төөрүүлээд хаядаг байгаадаа. Өрсөлдөгч гэж яаж мэдэхэв дээ. Ингээд хэд хоногийн дараа дулаахан аятайхан өдөр байж таарч сургууль дээр нь хичээл тарах үеэр гүйгээд очсон. Аз болж нэг автобусны буудал хүрэхгүй зайд манайхтай их ойрхон. Очоод л сургуулийнх нь нэг давхарт сургуулийн хүндэт сурагчдын самбар нтр харсан шиг, сургуультай нь танилцаад зогсож байтал нөгөө п…а чинь өөдөөс мэлрээд хараад зогсож байдымдаа.Яагаав нөгөө аль сургуулв гэнээ гэж асуусан дагуул. Өө гай , өө гай энэ одоо энд юугаа хийж байгаа юм болоо шантардаггүй п…а вэ гэж бодоод л ад үзэх маягтай. За уучлаарай хараал бичиж болдог уу гүй юу. Ямарч байсан биччихлээ. Тэгээд С ийг олж харсангүй. Таарсанчгүй. Ямарч байсан өрсөлдөгч хөдлөөд эхэлсэн гэдгийг ойлгож байгаан. Ашгүй хүндэт самбар дээр С 10Б ангийн сурагч авьяаслаг нтр гээд зурагтайгаа байж байна. 10Б дээр нь явж очоод харсан аль хэдийн нөгөө анги нь хичээлдээ орчихсон. Баахан бацаанууд. За за ямарч байсан ангийн мэдлээ гээд бас урамтай. Нөгөө өрсөлдөгч бас нүдтэй юм чинь самбар дээрээс ангийг нь олоод харчихаа л байлгүй өрсөх хэрэгтэй гэж бодоод маргааш яг эртхэн ирье гээд буцлаа даа. Маргааш нь ирсэн яасан гэж боджын. Нөгөө өлсөлдөгч чинь түрүүлээд ирчихсэн цонхны тавцан дээр сууж байдаг юм даа. Уур хүрээд л явчихсан. Ямар тууштай баачка вэ энэ одоо гээд хоцорч ирсэндээ бухимдах ч шиг. За дурласан охин С маань гараад ирлээ ирлээ. Тэр холоос л бүр зүрх сэтгэл өмрөөд л явчихсан. Сургуулиас нь дагаж гараад яг танилцая тэгэхүү гээд дахиад хэлэх санаатай ухасхийсэн чинь нөгөө өрсөлдөгч чинь түрүүлж очоод юм яриад уналаа. Тэр бүр үнэхээр зэвүүн баачка . Би бас санаа зовоостой. Тэр өрсөлдөгч чинь намайг бодвод арай өндөр. Арай царай зүс сайтай. Хогийг магтмааргүй байна л даа. Гэхдээ л яалтчгүй надаас царайлаг. Тэгсэн С инээгээд л хэдэн үг хэлж байнаа. Холоос би бараг амны хайрцгаар нь уншаад байгаам. Найз бандитай гэж л хэлэх шиг болов. Яг тэгж л уншигдсан. Өрсөлдөгч шантарсан бололтой зогсоод үлдлээ. С цаашаа явсан. Би өрсөлдөгч дээр очоод сая юугсэн бэ гэсссс. Тэгсэн өөдөөс харсанаа найз бандитай гэнээ гэж хайнгадуухан хэлээд цаашаа алхваа. Тэрр тэгжил таарна. Амны хайрцаг нь яг байсан юмаа. Би бүр мэдээд байсын. Заза би ч бас шантарья гээд алхтал урд алхаж байсан өрсөлдөгч гэнэт зогссоноо зааланд нэг хүн дутуу байна. Чи авахгүй биз гэж авдымдаа. Шохоорхол бүтэлгүйтлээ ядаж оронд нь чи үлд гэж байгаа аятай. Хаха хөгтэй хоёр тэгээд найрч чадаагүй охиноо тавьж явуулаад эцэст нь орой нь бие биенээ ч танихгүй хоёр баагий заал авч нтр. Заалнаас гараад танилцах маягтай.Овоо хэдэн үг ч солив. Найзууд нь харин дажгүй яриа хөөрөөтэй залуучууд байна шүү. Өрсөлдөгчийг харин Ялалтбаяр гэнэ. Овоо шидчихдэг, 2 талдаа гүйчихдэг хөдөлгөөнтэй баачка. Ер нь нэлээн дажгүй юмаа. Ингээд Ялалттай танилцаад хамт сагс тоглодог болсон. Нэг охинд зэрэг татагдаад хойноос нь гүйж яваад сүүлдээ хоёулаа шантраад тунаж үлдээд найз болдог шиг л юм болсон. Сагс тоглодог байснаа pc тоглодог болоод гүнзгийрээд. Бүр нэг нэгнийхээ гэр оронг мэддэг болоод. Ядаж байхад хоёул гар утасгүй. Гэрийн утсаар нэг нэгрүүгээ залгаж дууддаг нтр болоод. Нэг мэдсэн нөгөө анх заал авсан хэдтэй хамт Ялалт бид хоёр учиргүй найз болж хувирсан.
Ер нь охидууд л найзлаж нөхөрлөж пракц болох нь хурданшд. Юу нөлөөлсийн байгаан бид хоёр учиргүй зузаараад нөхөрлөөд их сонин. Ялалт батланд ороод би гадагшаа явж сурсан. Хааяа нэг yahoo messenger ээр бичнэ ярьна. Ихэнхдээ цагийн зөрүүнээс болоод холбоо ч суларсан. Тэгсэн уйгагүй гар яасан гээч. Нөгөө Үнсгэлжин тараад надтай хамт намайг дагаж явсан үеэл дүү байсан даа. Тэрний эгчтэй Ялалт үерхчихсэн байвал яах уу. Одоо манай үеэлтэй гэсэн үг. Төгсөж ирээд мэдээд. Юу вэ бүр нэг гэртээ орох гээд эгч ахынд бүр хүргэн нь гээд очдог болчихсон сууж байдаг байгаа. Анх өрсөлдөгч байж танилцсан бол сүүлдээ хамаатан садан болох нь тодорхой болсон. Тэр 2 ч бүр суугаад юу юугүй хүүхэд төрөхөөр болоод Ялалт бол яалтчгүй манай хамаатан болсон. Холбоо тасарч байсан хоёр тэгээд эргээд хамаатан болсоноор яах аргагүй амьдралын найзууд болоод өнөөг хүртэл явна. Гэнэт харин муу найзыгаа 3 дахь хүүгээ тосч авсаныг хараад хуучны дурсамж сэдрэв. Эх орондоо очоод сайхан хууч хөөрч ярьж байсан Алтай таван богдруугаа дөрөө шидье даа.
Сониноос одоо тэр нөгөө бид хоёрын хэнийг нь ч нэг нүдээрээ хялайж хараагүй охин топ модель шүү дээ. Сонин танилцсан хоёр доо бид хоёр ч ….

Want your business to be the top-listed Media Company in Huntington?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Huntington, WV, United States, West
Huntington, WV
25701